Wednesday, October 3, 2012

Цагийн ажил

Харь улсад ажил хийнэ гэдэгчдээ бас л зориг зүрх, авъас хэрэг болдог л юм байнадаа. Өнөөдөр айл нүүлгэдэг ажил хийж үзлээ. Тэрнийг хий энийг хий л гээд байгаа болтой даанч юуч ойлгохгүй юм. Өнөөдөр харинч гайгүй хүмүүс таарсан гэж байхийн, ойлгохгүй болхоор зарим нь уурлахын зарим нь инээгээд аль болох ойлгомжтойгоор гараараа тайлбарлаж өгөх юм. Би өөдөөс нь хальт мульт англи аар ярихаар миний хэлсэнийг ойлгохгүй юм. Цалингаа авхаар харин урам орж байна. 1 ман гийн цалин авсан. Монголоор бол ойролцоогоор 180000 орчим болж байналээ. За нэг иймэрхүү л нэг өдрийг барлаадаа.