Sunday, December 30, 2012

Шинэ ба хуучин он

Өнөөдөр 2012 оны 12 сарын 29ны өдөр. Өнгөрсөн ондоо хийж бүтээсэн зүйлсээ дүгнэж ирэх ондоо юу хийх хэрхэн хөгжиж дэвшихээ бодож жаахан суулаа. Хэдий бүтэн жил өнгөрсөн боловч маш бага хугацаа байсан санагдлаа. Алдсан ч зүйлс байна оносон ч зүйл байна. За ингээд өнгөрсөн онд өөрийнхөө амьдралд дээшилж дэвшисэн, дордож буурсан зүйлсээ бичье. Оны эхэн хавьцаа холбоо дохиоллын инженер болох хүсэлтээ гаргаад ахлахад зураг зурж үзүүлээд гологдсон, харин албаны дарга нь намайг хүний нөөцөд өргөдлөө бичээд өгвөл ах нь албандаа авнаа гэсэн санал тавьсан. Би харин тэр үед нь япон явхаар болсон байсан тул түр хойш тавьсан. За тэгээд Япон улсруу хамаг хувцсаа баглаж боогоод тэр бүү хэл өвлийнхөө курткийг хүртэл аваад иргэж ирэхгүй юм шиг л нисээд очлоо. Харин тэгтэл байдал эсрэгээрээ эргэж бүртгүүлсэн сургууль маань миний нэрийг бүртгээч үгүй байдаг байгаа. Гутарсан хүн " Японд очоод тамхи татахгүй " гэсэн амлалтаа тэр дор нь мартаж ориод хамгийн түрүүнд дайралдсан дэлгүүрлүүгээ ороод тамхиа аваад татсандаа. За тэгээд л 10 хоног Япон улстай танилцаж зугаалж байгаад л ирсэн. Иргэж ирээд ажилдаа орсон харин 4 сарын японд суралцах бичиг баримтаа бүрдүүлээд танилцсан сургуульруугаа илгээчихсэн байгаа. Санхүүгийн асуудал ОК гэсэн хариу ирсэн, ирэх оны 3 сард тэр сургуульд сурч болох эсэх талаар бүрэн хариу ирнэ. 10 сар хүртэлх гол том гэх бүтээл маань энэ юм. Харин ажилд орсоноосоо хойш судалж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө нэг хэсгийг сүүлийн саруудад хийж гүйцэтгэлээ. Энэ нь юу вэ гэхээр ирээдүйн барилгийн том компанийг бүтээл зорилго юм л даа. Энэ төлөвлгөөний эхний шат болох компани байгуулах ажилаа амжилттай дуусгалаа. Хэд хэдэн удаа иргэний бүртгэл болон татварын газарлуу явсан шүү. Компанийн маань нэр бол "Нар шийдэл " англиар бол Sun solution гэсэн нэрээр барилгийн болон Мэдээлэл технологийн ажил үйлчилгээ явуулхаар байгуулсан. Одоогийн ажиллаж байгаа компанийнхаа хуульчтай хамтарч ажиллахаар тохиролцсон. Ирээдүйд тэр хүний хэрэг их л гарах байх. Компани маань 5 хувьцаа эзэмшигчтэй тус бүр ижил хөрөнгө оруулалттайгаар тусгасан. Ингээд хамгийн сүүлийн буюу нилээд хэдэн сар суралцаж байгаа нэг зүйлийг дурьдахгүй өнгөрч болохгүй байх. Японд очиж сурах хүслээ хаяагүй байгаа учраас Япон хэлийг өнгөрсөн 4 сарын туршид сурч судалсан байна. Ирэх сард N5 буюу хамгийн анхан шатны шалгалтаа өгнө. Аан бас нэг зүйл мартхаа шахаж би чинь нээрээ байртай болсон шүүдээ хэдийгээр өөрөө амьдрахгүй байгаа боловч тэр бол энэ жилийн зайлшгүй том ажлын нэг. Мөн компанийн шинэ жилээр " ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ ИНЖЕНЕР " гэсэн өргөмжлөл авсан. Миний хувьд маш том шагнал маш том урам өгсөн шүү. 2012 оныг иймэрхүү ажил үйлстэйгээр үдэж байнадаа.Одоо харин ирэх оныхоо төлөвлөгөөг бичий. Юуны түрүүнд ээжийгээ сайн эмнэлэгт чанартай шинэжилгээ өгүүлээд эмчилгээнд нь тус дэм болно. Хэдий хавар Японруу явхаар болсон ч цаашдаа барилгын чиглэлээр явах учраас холбоо дохиоллын инженер болоод төсөл дээр очиж ажиллаж үзнэ. Ингэхдээ туслан гүйцэтгэгч компанитай хэрхэн ажилладаг гэрээ хэлцээрийг яааж явуулдаг талаар судлана. бас өөрийгөө шилжсэн мэргэжлээрээ сайн хөгжүүлнэ. Компанийнхаа нэр дээр эхний сардаа багтаагаад ажил авч хийж хүлээлгэж өгөх, энэ бол бас жижиг сонсогдож байгаач том ажилуудийн нэг юм. Хэлээ сурсаар байх болно. Сургуулийнхаа Япон багш нартай дотно болж илүү цагаар ярих дасгал хийхийг бодож байгаа. Жишээ нь хамт ямар нэг зүйл үзэх гэх мэт. Мэдээж Японд очоод ажил хийнэ, сурна, өр ширээ төлнө. Магистрийн багш нартайгаа холбоо тогтооно. Хэрэв япон явахгүй бол машин авна. Миний бодож байгаагаар бол приус л зүгээр санагдсан хамгийн гол нь залуу хүнд бензин бага иддэг, сэлбэг хямд, тохилог байх нь чухал байх. Бусад машин гэхээр санаанд нэг л таарч өгөхгүй байгаа. За ингээд ЛХАГВА-ОЧИР МИНЬ АЖИЛЛААД, ХИЧЭЭГЭЭД, СУРААД БАЙЖДЭЭ.

Saturday, December 15, 2012

ejii burhan mini

Evii muu ejiigee unuudur ih l uruvdluu. Ajil taraad gertee irlee muu eej mini tsuivan hiichihsen aygalj baihad taaraad bi ch moritoi orj irlee shuu te eejee geed hurdhan huvtssaa soliod gar nuuree ugaagaad hiisen hooliig ni suutei tsaitai idlee. Hediigeer hedhen tsagiin umnu baisanch odooniih shig jargaltai baigaagui baih.